Кремль Аугаа Эх орны дайн эхэлсний ойд зориулсан В.Путиний нийтлэлийг нийтэлжээ

Дэлхийд | Улс төр
Jargal.d@montsame.mn
2021-06-22 16:21:04

МОСКВА. /TASS/. Аугаа Эх орны дайн эхэлсний 80 жилийн ойд зориулж бичсэн ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиний "Өнгөрснийг үл харгалзан нээлттэй байх" нийтлэл Кремлийн цахим хуудсанд нийтлэгджээ.


Уг нийтлэлийг зургаадугаар сарын 22-нд тэмдэглэдэг Дурсамж, гашуудлын өдрийг тохиолдуулан нийтэлсэн байна.


ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиний нийтлэл мөн өнөөдөр Германы ZEIT ONLINE интернэт хэвлэлд, пүрэв гарагт долоо хоног тутмын “Die Zeit” сонины “Үзэл бодол” буланд нийтлэгдэх аж.


Өнөөдрөөс яг 80 жилийн өмнө буюу 1941 оны зургаадугаар сарын 22-нд нацист Германы армиуд ЗХУ-ын нутаг дэвсгэрт цөмрөн орж халдан довтолсноор харийн эзлэн түрэмгийлэгчдийн эсрэг боссон Зөвлөлтийн ард түмний баатарлаг Аугаа Эх орны дайн эхэлсэн билээ.


1996 оны зургаадугаар сарын 8-ны өдрийн ОХУ-ын Ерөнхийлөгчийн зарлигаар фашист түрэмгийлэгчдийн эсрэг дайн эхэлсэн энэхүү өдрийг Дурсамж, гашуудлын өдөр болгохоор тогтжээ. Энэ өдрийг тэмдэглэлт өдрүүдийн жагсаалтад оруулах тухай хуулийг 2007 онд баталсан байна.


Өнгөрсөн онд В.Путин энэ өдөрт зориулж, "Аугаа Ялалтын 75 жилийн ой: Түүх болон ирээдүйнхээ өмнө хүлээх хамтын хариуцлага" нэртэй нийтлэл бичсэн билээ. 



 


Холбоотой мэдээ