Коронавирусний халдвар авсан 103 настай иргэн эдгэрчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2021-06-21 21:02:18

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймагт өнөөдөр коронавирусний халдвар авсан 54 тохиолдол шинжилгээгээр батлагдлаа.

Өнөөдрийн байдлаар гэрийн тусгаарлалтад 4565 иргэн, тусгаарлан ажиглах байранд 99 иргэн байна. Сүүлийн 24 цагт эдгэрч гэртээ шилжсэн иргэн байхгүй байна. Батлагдсан тохиолдлуудын 70 хувь нь ахмад настнууд болон хүүхэд байна.

Харин коронавирусний халдвар авч эмчлүүлж байсан 103 настай иргэн эдгэрч эмнэлгээс гарсан. Сүүлийн 24 цагийн байдлаар Завхан аймаг руу нэвтэрсэн 111 тээврийн хэрэгслээр 279 зорчигч иржээ. Тиймээс иргэдийг халдвар хамгааллын дэглэмээ чанд баримтлахыг уриалж байна гэж аймгийн Эрүүл мэндийн газраас мэдээлэв.

 

Холбоотой мэдээ