Гуандун мужийн Дунгуан хотын иргэдийг шинжилгээнд хамруулна

Хилийн чанадаас
ankhbayar.abr@yahoo.com
2021-06-21 18:56:42

Бээжин /МОНЦАМЭ/. Хятадын өмнөд нутгийн Гуандун мужийн Дунгуан хотод "COVID-19"-ийн дотоодын гаралтай нэг тохиолдол өчигдөр бүртгэгдлээ. Улмаар тус хотын бүх иргэнийг коронавирусний шинжилгээнд хамруулах ажлыг зохион байгуулахаар болсон байна.

    Тодруулбал, тус хотын Ма Юн гэх газар бүртгэгдсэн тохиолдол нь 6-р сарын 18-нд тус хотод бүртгэгдсэн тохиолдлын ойрын хавьтал байсан тухай хотын Эрүүл мэндийн хорооноос мэдээлэв.

    Дээрх тохиолдлууд нь Гуанжоу Синьхуа их сургуулийн Дунгуан хот дахь салбарт гарсан ба тус сургуульд өчигдрөөс эхлэн хөл хорио тогтоож, танхимын хичээлийг зогсоожээ. Одоогоор тус салбар сургуулийн оюутны хотхонд ойролцоогоор 20 мянга орчим хүн байгаа бөгөөд сургууль дээр шуурхай штаб байгуулан холбогдох арга хэмжээг цаг алдалгүй авч байгаа аж.

 

Холбоотой мэдээ