Шарга, Шинэжинст суманд +35 хэм хүрч халжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Агаарын үнэмлэхүй их температур тавдугаар сард Говь-Алтай аймгийн Шарга, Баянхонгор аймгийн Шинэжинст суманд +35 хэм хүрчээ.
Харин агаарын үнэмлэхүй
бага температур Говь-Алтай аймгийн Төгрөг, Хөвсгөл аймгийн Улаан-Уул суманд -12 хэм хүрснийг Үндэсний статистикийн хороо
мэдээлэв.
ЦУОШГ-ын мэдээгээр, өнгөрсөн тавдугаар сард орсон хамгийн их хур тунадасны нийлбэр Булган аймгийн Сэлэнгэ сумын нутагт 68.4 мм байсан бол салхины их хурд Говь-Алтай аймгийн Бугат сумын нутгаар түр зуур 41 м/с-д хүрчээ.