16,17 настай хүүхдүүдэд файзер вакцин хийж эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2021-06-21 17:18:50
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймагт 16,17 настай хүүхдүүдэд файзер вакцин хийж эхэллээ.
Аймгийн төв Даланзадгад сумын 6-р багт байх Спорт цогцолбор дээр өнөөдрөөс 16,17 насны хүүхдүүдийг вакцинд хамруулж байна. Энэ сарын 21-нд 1,2,3-р сургуулийн сурагчид, 22-нд 4,5,7-р сургуулийнхан, 23-нд Политехник коллежийн сурагчид тус тус хамрагдана. Коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх уг вакцинд хүүхдүүдийг эцэг эхийн зөвшөөрлийг үндэслэн хамруулж байгаа юм.
Ташрамд өнгөрсөн оны хүний амын статистик мэдээгээр аймгийн хэмжээнд 15 настай 898, 16 настай 999 хүүхэд байсан байна.
Холбоотой мэдээ