Жирэмсэн 274 эмэгтэй файзер вакцин хийлгэжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2021-06-21 14:35:06

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Жирэмсэн болон хөхүүл эмэгтэйчүүд, хавдар, арьс харшил, архаг хууч өвчтэй зэрэг эрүүл мэндийн туйлын эсрэг заалттай иргэдийг нарийн мэргэжлийн эмч нарын хяналт дор файзер вакцинаар дархлаажуулж байгаа. Одоогоор аймгийн хэмжээнд нийт 274 жирэмсэн эмэгтэй вакцинаа хийлгэжээ.

Харин эрүүл мэндийн туйлын эсрэг заалттай гэх 600 орчим иргэн дархлаажуулалтдаа хамрагджээ. Мөн энэ сарын 18-наас 16,17 насны хүүхдүүдийг дээрх вакцинд хамруулж байгаа. Нийт 1750 хүүхэд хамрагдах ёстойгоос 904 хүүхэд буюу 51,6 хувь нь дархлаажуулалтад хамрагдсан байна.

Ингэснээр Сүхбаатар аймгийн хэмжээнд вакцины эхний тунд нийт хамрагдвал зохих иргэдийн 90,7 хувь, хоёр дахь тунд 81,8 хувь нь хамрагдсан байна. Вакцины хамрагдалт муу, иргэдийн идэвх сул байгаа тул иргэдийг вакциндаа хамрагдаж, эрүүл мэндээ хамгаалахыг ЭМГ-аас уриаллаа.

 

Холбоотой мэдээ