Иргэдийг түр ажлын байраар хангаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2021-06-21 13:26:17

Увс /МОНЦАМЭ/. Аймгийн ХХҮГ-аас хэрэгжүүлж буй “Цар тахлын үед аж ахуй эрхлэгчдийн үйл ажиллагааг сэргээх хөтөлбөр”-ийн хүрээнд Бөхмөрөн сумын ажилгүй иргэдийг түр ажлын байраар хангасан байна.

Тодруулбал, нийтийг хамарсан ажлын хүрээнд Бөхмөрөн сумын нийтийн эзэмшлийн талбайн тохижилт, ногоон байгууламжийн ажилд тус сумын ажилгүй 10 иргэнийг 5 хоногийн хугацаанд ажиллуулж түр ажлын байраар хангажээ.

Эдгээр иргэд сумын төвийн гудамж талбайг цэвэрлэх, явган хүний эвдэрсэн замыг засах, ногоон байгууламжид хашаа хайс хийх зэрэг ажлыг хийж гүйцэтгэсэн байна. Цар тахлын энэ хүнд үед иргэдийг түр ажлын байраар хангаж, тодорхой хэмжээний орлого олох боломжийг бүрдүүлж өгсөнд ажилгүйчүүд баяртай байна.

Холбоотой мэдээ