ЭЕШ-д өндөр оноо авсан сурагчдыг 500 мянган төгрөгөөр урамшуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2021-06-21 13:23:42

Увс /МОНЦАМЭ/. Аймгийн хэмжээнд энэ жил 1062 сурагч Ерөнхий боловсролын сургуулиа төгсөж байна. Аймгийн ЗДТГ-аас элсэлтийн ерөнхий шалгалтаар 800 оноо авсан сурагчдад 500 мянган төгрөгийн урамшуулал олгохоор болжээ.

Төгсөх ангийн сурагчид элсэлтийн ерөнхий шалгалтдаа амжилттай бэлтгэж, хүссэн сургуульдаа суралцах боломжийг бүрдүүлэх зорилгоор цахим хичээлийг өнгөрсөн 4-р сарын 26-наас энэ сарын 25 хүртэл явуулж байгаа бөгөөд сурагчдын болон хичээл заах багш нарын хоёр сарын ДАТА-ны зардлыг аймгийн ИТХ-аас шийдвэрлэж өгсөн юм.

Сүүлийн жилүүдэд Увс аймгийн сурагчид ЭЕШ-ын оноогоор улсдаа байнга тэргүүлсээр байна.

2021 оны Элсэлтийн ерөнхий шалгалт ирэх сарын 1-4-ний өдрүүдэд болно. 

Холбоотой мэдээ