Коронавирусний батлагдсан тохиолдлын тоо 1124 боллоо

Орон нутагт | Баянхонгор
munkhzul@montsame.mn
2021-06-19 14:58:12

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймагт сүүлийн 24 цагт коронавирусний халдварын 43 тохиолдол нэмэгдэж, 58 иргэн эдгэрч эмнэлгээс гарлаа. 

Аймгийн хэмжээнд цар тахлын батлагдсан тохиолдлын тоо 1124 байгаагаас 360 иргэн эдгэрээд байна. 

Өнөөдрийн байдлаар Тусгаарлах эмнэлэгт 501 иргэн эмчлүүлж байгаа. Үүнээс Баянхонгор суманд 242, бусад нь сумдад эмчлүүлж байна. Нийтдээ 14 суманд коронавирусний халдвар бүртгэгдсэн бөгөөд Бууцагаан, Эрдэнэцогт, Бөмбөгөр суманд 30-аас дээш тохиолдол бүртгэгдээд байна. 

Холбоотой мэдээ