Эмнэлгийн ажилчдад дархлаа дэмжих бүтээгдэхүүн хандивлав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2021-06-18 19:08:47

Увс /МОНЦАМЭ/. Аймгийн Эрүүл мэндийн салбарт ажиллаж байсан өндөр настан Б.Лхагважамцын гэр бүлээс Нэгдсэн эмнэлгийн хамт олонд дархлаа дэмжих шүүс, кофе хандивлалаа.

Ахмад ажилтны сэтгэл шингэсэн уг бэлэгт чацарганы шүүс 200 ш, аньсны шүүс 200 ш, кофе 400 ш, амны хаалт 400 ш багтжээ.

Цар тахлын дэгдэлт ихтэй энэ хүнд үед эмч, ажилчдыг дархлаагаа дэмжиж, ажлын ачааллаа зохицуулан хамтдаа бүхнийг даван туулахыг хүссэн урмын үгийг мөн хайрласанд Увс аймгийн Нэгдсэн эмнэлгийн хамт олон баярлаж, өндөр настан Б.Лхагважамцад баярласнаа илэрхийллээ.

 

Холбоотой мэдээ