Арваас дээш хүн цугласан үйл ажиллагаанд оролцохгүй байхыг анхааруулав

Орон нутагт | Дархан-Уул
174@montsame.mn
2021-06-15 11:04:24

Дархан-Уул /МОЦАМЭ/. Аймгийн онцгой комиссын зургаадугаар сарын 14-ний өдрийн хуралдаанаар "Ковид-19" цар тахлын гурав дахь давлагааг хэрхэн даван туулах талаар хэлэлцсэн. Уг хурлаас үүдэн гаргасан нэг албан даалгавар нь ТӨХК болон төрийн албан хаагчид халдварын тоо буурч ногоон бүс болох хүртэл аливаа нийтийг хамарсан арга хэмжээнд оролцохгүй байхыг анхаарууллаа.

Тодруулбал хамт олны зугаалга, хурим, хүүхдийн сэвлэг үргээх ёслол, төрсөн өдөр, сүм, хийдийн цуглаан зэрэг арваас дээш хүн цугласан үйл ажиллагаанд оролцохгүй байх албан даалгавар гаргасныг аймгийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга Б.Азжаргал мэдэгдлээ.

Холбоотой мэдээ