Малчдыг нүүлгэн шилжүүлж байна

Орон нутагт | Сэлэнгэ
otgontsetseg@montsame.mn
2021-06-13 11:41:53

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Онцгой комиссын шийдвэрээр аймгийн ОБГ-ын эрэн хайх, аврах ангийн албан хаагчид өнөөдөр Зүүнбүрэн, Шаамар сумын малчдыг нүүлгэн шилжүүлжээ.

Ойрын өдрүүдэд хүчтэй аадар борооны улмаас голын ус үерлэж, ойр орчимд нутаглаж буй малчдад үерийн аюул учраад байгаа. Иймээс дээрх арга хэмжээг авч хэрэгүүлж байгаа аж. Тодруулбал Зүүүнбүрэн сумын “Мангирт” 3-р багийн “Цацын нуга”, Хар усны үзүүр, “Эрхтийн нуга” гэдэг газруудад зусаж байсан таван айлын 10 том хүн, 12 хүүхэд, таван гэр, 410 үхэр, бусад малыг аюулгүй газар нүүлгэн шилжүүлжээ. Мөн үргэлжлүүлэн Шаамар сумын “Манжийн тохой”, “Улиастай” гэдэг газарт ажиллаж, малчдыг үер усны аюулаас авран хамгаалсан аж. Энэхүү ажилд Зүүнбүрэн сумын Онцгой комисс, мэргэжлийн ангийн бүрэлдэхүүн хамтарч ажилласан байна. 



Холбоотой мэдээ