Халдварын нийт тохиолдол 417 боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2021-06-12 15:59:14

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Эрдэнэцагаан, Баруун-Урт, Уулбаян, Наран, Халзан, Сүхбаатар сумдад халдварын шинэ тохиолдол сүүлийн 24 цагт 23 нэмж бүртгэгдсэнээр аймгийн хэмжээнд батлагдсан тохиолдол 417 боллоо.

Дээрх батлагдсан тохиолдлуудын ойрын болон дам 2500 гаруй харьцагч тусгаарлах ажиглалтад байна. Одоогоор аймгийн төвийн тусгаарлах эмнэлэгт 64, нэгдсэн дотуур байранд 72, Наран сумын ЭМТ-д нэг гээд нийт 143 иргэн хэвтэн эмчлүүлж байна. Эмчилгээг таван их эмч, таван сувилагч, дөрвөн тогооч, гурван үйлчлэгч, гурван ариутгагчтай баг хийж байна.

6 дугаар сарын 12-ны байдлаар эмчлүүлж эдгэрсэн хүний тоо 268-д хүрчээ.

 

Холбоотой мэдээ