Булган аймгийн сонгогчдын 56,14 хувь нь санал өглөө

Орон нутагт | Булган
batjargal@montsame.mn
2021-06-09 23:28:59

Булган /МОНЦАМЭ/ Монгол Улсын Ерөнхийлөгчийн найм дахь удаагийн сонгуулийн санал хураалтад Булган аймгийн сонгуулийн нэрсийн жагсаалтад бичигдсэн сонгогчдын 56,14 хувь буюу 22776 сонгогч санал өглөө гэж аймгийн Сонгуулийн хороо мэдээллээ.

Тэшиг, Бугат, Дашинчилэн, Хангал, Сэлэнгэ сумын сонгогчид энэ удаагийн сонгуульд идэвхтэй оролцож 58,88-68,62 хувь санал өгсөн урьдчилсан дүнтэй байна.

Ерөнхийлөгчийн сонгуулийн сонгогчдын оролцоог харьцуулбал хамгийн бага нь энэ удаагийн сонгуулийн урьдчилсан дүн байгаа аж. Тухайлбал, Булган аймагт Ерөнхийлөгчийн сонгуулийн сонгогчдын ирц 1993 онд 95,9, 1997 онд 88,2, 2001 онд 85,5, 2005 онд 79,2, 2009 онд 77,4, 2013 онд 64,6, 2017 оны 06 дугаар сарын 26-нд 67,4, мөн оны 07 дугаарсарын 07-нд 57,6 хувь байжээ.

Холбоотой мэдээ