"Хөвсгөл алтан дуулга", "Багануур"-ын ханш хамгийн их өсөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2021-06-07 19:33:35

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр, энгийн арилжаагаар 32 ХК-ийн 391.2 сая төгрөгийн үнийн дүнтэй 654,395 хувьцаа арилжлаа. Үүнээс 15 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 13 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 4 үнэт цаасны ханш тогтвортой байв. Энэ өдөр "Хөвсгөл алтан дуулга" (ADU+14.21%) болон "Багануур" ХК (BAN+10.53%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Хай би ойл" (HBO-11.82%) болон "Би ди сек" ХК (BDS -8.58%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

“Үндэсний хувьчлалын сан" хамтын хаалттай хөрөнгө оруулалтын сан (ХОС)-гийн 154,048 нэгж эрхийг 40.1 сая төгрөгөөр арилжсан байна. Энэ өдөр багцын арилжаанд нийт 1.5 сая үнэт цаасыг 331.9 сая төгрөгөөр арилжив

ТOP-20 индекс 0 хувиар өсөж, 34068.06 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 3,677,153,492,129 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.   


Холбоотой мэдээ