Монгол, Оросын хилийг шалгах ажлын бэлтгэл хангаж эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
munkhbaatar@montsame.gov.mn
2021-06-05 10:14:28
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол, Оросын хилийг шалгах ажлын бэлтгэл хангах хамтарсан Ажлын баг байгуулж, ажлаа эхлүүлээд байна.


Тус Ажлын багийн ахлагч, Гадаад харилцааны яамны Олон улсын гэрээ эрх зүйн газрын захирал С.Сүхболд, Нарийн бичгийн дарга Олон улсын гэрээ эрх зүйн газрын Хилийн хэлтсийн дарга Д.Болд нар Сэлэнгэ аймаг дахь хилийн цэргийн ангиудад ажиллаж, салбарын удирдлагатай уулзаж, шалгалтын бэлтгэл хангах талаар  өчигдөр санал солилцов.


“Монгол, Оросын хилийн дэглэмийн тухай гэрээ”-ний дагуу Талууд улсын хилийг хамтран шалгах ажлыг 15-20 жил тутам зохион байгуулахаар тохиролцсоны дагуу 2022 оноос хамтарсан шалгалтыг эхлүүлэхээр төлөвлөөд байгаа юм.


Монгол,Оросын хилийг газар дээр нь тэмдэглэн тогтоосон хилийн гэрээг бататгаж, хоёр улсын хилийг 1987-2001 онд анх удаа хамтран шалгасан байдаг.

Холбоотой мэдээ