Эрүүл мэндийн салбартаа 27,8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2016-06-21 23:29:05

Өмнөговь аймагт сүүлийн 4 жилд эрүүл мэндийн салбартаа 27,8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ. Үүнээс 32,3 буюу 9 тэрбумын хөрөнгө оруулалтыг орон нутгийн болон хандивын хөрөнгөөр санхүүжүүлсэн байна.

Даланзадгад, Цогтцэций, Ханбогд, Хүрмэн сумдад шинээр хүн эмнэлгийн байрыг шинээр барьсан ажээ. Мөн аймгийн бүсийн оношилгоо эмчилгээний төвийн тоног төхөөрөмжийн стандарт хангалтыг 88 хувьд, бүх эмнэлгүүдийн дундаж стандартыг 87 хувьд хүргэсэн байна. Ингэснээр Улаанбаатар хотын эмнэлгүүдийг зорих иргэдийн тоо эрс цөөрсөн гэсэн үзүүлэлтэй байгаа гэнэ.

Хамгийн сүүлийн үеийн эмчилгээний техник хэрэгслээр бүсийн оношилгоо эмчилгээний төвөө хангаж чадсан нь иргэдийн талархлыг ихэд хүлээж байгаа юм.

Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн

Холбоотой мэдээ