"Вильярреал" баг Европын Лигийн ялагч болжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
ayanzaya@montsame.gov.mn
2021-05-27 10:56:52

ГДАНЬСК. /TASS/. Европын Лигийн шийдвэрлэх тоглолтод Испанийн хөлбөмбөгийн "Вильярреал" баг Английн "Манчестер Юнайтед" багийг торгуулийн цохилтоор буулган авчээ. Багууд Польшийн Гданьск хотод учраа таарсан юм.


Тоглолтын үндсэн цаг 1:1 онооны харьцаатайгаар өндөрлөжээ. Ялагч багийн талаас Херард Морено тоглолтын 29 дахь минутанд гоол оруулсан бол Английн багаас Эдинсон Кавани 55 дахь минутанд гоол оруулсан юм. Цуврал торгуулийн цохилтоор "Вильярреал" 11:10 харьцаагаар илүүрхсэн бол "Манчестер Юнайтед" багийн хаалгач Давид Де Хеа 11 метрийн торгуулийн цохилтыг алджээ.


Тийнхүү "Манчестер Юнайтед" Европын цомын шувтаргын тоглолтод гурав дахь удаагаа Испанийн багт хожигджээ. Үүнээс өмнө Аваргуудын лигийн шийдвэрлэх тоглолтуудад “Барселона” багт хоёр удаа хожигдсон юм. Харин Испанийн багууд 2001 оноос хойш оролцож байсан Европын цомын тэмцээний шигшээд нийт 19 удаа түрүүлж байсан аж. 

Холбоотой мэдээ