Дотуур байр барьж ашиглалтад орууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2016-06-21 15:49:36

Дорноговь аймгийн Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв 120 хүүхдийн хүчин чадалтай дотуур байр ашиглалтад орууллаа. Барилгын ажлыг улсын төсвийн 1.3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар “Хөх хайрхан трейд" ХХК гүйцэтгэж, улсын комисст хүлээлгэн өгсөн байна.

Дотуур байр ашиглалтад орсноор тус сургалтын төвд суралцагчид ялангуяа хөдөөний сурагчид цэвэрхэн, тав тухтай орчинд сурч боловсрох боломж бүрджээ.

Дорноговь аймаг дахь МСҮТ нь цахилгааны, тээрэм бутлуурын, компьютерийн, техникийн суурь мэдлэг олгох гэсэн дөрвөн лабораторитай бөгөөд сүүлийн жилүүдэд  “Боловсролын салбарын хөгжил-3”, “Азийн хөгжлийн банк”-ны тэтгэлэгт хөтөлбөр, “МАК” компанитай хамтран  хэрэгжүүлсэн хөтөлбөрүүдийн үр дүнд үйлдвэрлэлд нэвтэрч буй тоног төхөөрөмжүүдээр дадлагын кабенитуудаа тохижуулсан байна.

Мөн хөгжлийн тэргүүлэх чиглэл болсон хөдөлмөрийн багтаамж ихтэй уул уурхай, барилга, зам тээврийн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа төрийн өмчийн болон хувийн хэвшлийн 40 гаруй аж ахуйн нэгж, байгууллагатай хамтын харилцаатай ажиллаж байгаа бөгөөд үүний үр дүнд сүүлийн  гурван жилд төгсөгчдийн 70 гаруй хувь нь ажлын байраар хангагдсан аж.

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ