Санал авах байранд нийт 861 төрийн албан хаагч ажиллана
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙХэнтий аймгийн сонгуулийн хорооны санал авах байранд нийт 861 төрийн албан хаагч ажиллахад бэлэн болоод байгааг аймгийн сонгуулийн хорооноос мэдээллээ.
УИХ-ын 3 тойрог, 90 санал авах байр, аймгийн ИТХ-ын 25 тойрог дээр УИХ-ын болон аймгийн ИТХ-ын сонгуулийг зохион байгуулахаар СЕХ-ны бүртгэл, мэдээллийн санд бүртгэгдсэн 861 төрийн албан хаагчдаас 551 төрийн албан хаагч аймаг, сумын сонгуулийн хороо, санал авах байранд, санал тоолох төхөөрөмжийн даамал 90 төрийн албан хаагч, иргэний бүртгэл мэдээллийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 90 хүн, цагдаагийн хамгаалт 90 хүн, үүн дээр нөөц ажилтнууд байгаа аж.
Хуульд зааснаар аймгийн сонгуулийн хороо 9 хүн, сумдын сонгуулийн хороо 5-7 хүний бүрэлдэхүүнтэй, санал авах байранд 5-7 хүн байлгахаар заасан байгаа. Энэ удаагийн сонгуулийг зохион байгуулахаар шат шатны сонгуулийн байгууллагад улсын хэмжэээнд 20.000 төрийн албан хаагчид ажиллаж байгаа юм.
Хэнтий аймаг О.Буянхишиг