Хойшлуулаад байсан хувьцаа эзэмшигчдийн хурлуудыг зарлажээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2021-05-18 17:19:59

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид бүртгэлтэй "Монголын хөгжил үндэсний нэгдэл", "Монгол секюритиес" ХК-иуд хувьцаа эзэмшигчдийн хурлаа хийхээр тус тус зарлажээ. Тодруулбал, "Монголын хөгжил үндэсний нэгдэл" ХК 2021 оны хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаа 4 дүгээр сарын 30-нд хийхээр товлосон байсан боловч цар тахлын дэгдэлт ихэссэний улмаас Улаанбаатар хотын хэмжээнд Бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжиж, хөл хорио тогтоосонтой холбогдуулан ээлжит хурлыг хойшлуулан 2021 оны 5 дугаар сарын 24-нд хуралдуулахаар болжээ. 

"Монгол секюритиес" ХК-ийн мөн 2021 оны хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал энэ оны 4 дүгээр сарын 29-нд хуралдахаар товлосон байсан боловч хурлын ирц бүрдээгүй тул ээлжит хурлыг хойшлуулан 5-р сарын 26-нд хуралдуулахаар болоод байна.


Холбоотой мэдээ