Ердөө гурван хувь байдаг төрийн далбаануудын эх загвар Сүхбаатар аймагт бий

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2021-05-18 17:18:23

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Энэ бол Сүхбаатар аймгийн Угсаатны зүйн музейн хүндэтгэлийн хэсэг. Энд таван удаа Монгол Улсын үндсэн хуулиар өөрчлөгдсөн төрийн далбаануудыг байршуулжээ. Үндсэн хуулиар хуульчилсны дагуу бүтээсэн эдгээр төрийн далбаа нь зөвхөн гурван хувь байдгийн нэг нь ийнхүү тус аймгийн Угсаатны зүйн музейд байрладаг.

Үүнийг, Сүхбаатар аймгаас төрөн гарсан анхны Ерөнхий сайд Ц.Жигжиджав агсны мэндэлсний 125 жилийн ойд зориулан түүний ач хүү Ш.Цогтоогийн санаачилгаар залж, байрлуулсан юм.

Харин бусад хувь нь Монгол Улсын Төрийн ордон болон Төрийн түүхийн музейд байдаг байна.

Сүхбаатар аймгийн Угсаатны зүйн музей нь байгалийн, түүхийн, угсаатны гэсэн гурван чиглэлээр 10 танхимд 2500 орчим үзмэрийг дэглэн олон нийтэд сурталчлан танилцуулдаг. Жилд дунджаар 2000 орчим байнгын үзэгчтэй байдаг. Харин энэ жилээс бага насны хүүхдүүд олноор зорин ирдэг болсон нь тэднийг музей үнэ төлбөргүй үзэх боломжоор хангасантай холбоотой аж. 

Холбоотой мэдээ