Хөвсгөл аймагт сүүлийн 8 хоногт халдвар бүртгэгдээгүй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2021-05-13 17:13:23

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн Молекул биологийн лабораторид сүүлийн 24 цагт 77 сорьцод PCR шинжилгээ хийхэд бүгд сөрөг гарсан байна.

Тус аймагт сүүлийн 8 хоногт халдвар бүртгэгдээгүй гэдгийг Эрүүл мэндийн газраас мэдээллээ. Коронавирүст халдварын батлагдсан 74 тохиолдлоос 70 нь эдгэрсэн бөгөөд Нэгдсэн эмнэлэгт 3, Чандмань-Өндөр сумын Эрүүл мэндийн төвд 1 иргэн хэвтэн эмчлүүлж байна.  Өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд гэрийн ажиглалт тандалтад 507 хүн байгаа ажээ.

 

Холбоотой мэдээ