12 бизнес эрхлэгчид 459,2 сая төгрөгийн зээл олгохоор шийдвэрлэв

Орон нутагт | Дундговь
altantogos888@gmail.com
2021-05-11 18:13:17
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Сайнцагаан сумын Сум хөгжүүлэх сангаас 2021 онд 12 бизнес эрхлэгчид 459,2 сая төгрөгийн зээл олгохоор шийдвэрлэжээ.

2021 онд Сум хөгжүүлэх сангийн зээлд баримтлах тэргүүлэх чиглэл, зээлийн дээд хэмжээ, тов зэргийг сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцэн баталж, ирсэн төслүүдийг сонгон шалгаруулсан байна.

Нийт 25 иргэн, аж ахуйн нэгжээс 920,0 сая төгрөгийн төсөл ирүүлснийг 3 ажлын хэсэг гарч, судалсны үндсэн дээр Төсөл сонгон шалгаруулах орон тооны бус зөвлөлийн  хурлаар  хэлэлцэн 5 аж ахуйн нэгж, 7 иргэнд 459,2 сая төгрөгийн зээл  олгохыг дэмжжээ.

Сумын ЗДТГ-аас зээл авахаар шалгарсан бизнес эрхлэгчид, аж ахуйн нэгжийн удирдлагуудад зээл олгохоос өмнө Олон улсын хөдөлмөрийн байгууллагын “Бизнесээ хөгжүүл” сургалтыг зохион байгуулж, чадавхжуулахаар төлөвлөн "Нийгмийн түншлэлийн сүлжээ" ТББ-тай гэрээ байгуулсан ажээ. 

Холбоотой мэдээ