ХААН БАНК “ХӨДӨӨ АЖ АХУЙГ ДЭМЖИХ ЗЭЭЛ”-ИЙН ХҮСЭЛТ ХҮЛЭЭН АВЧ БАЙНА

Монголын мэдээ | Эдийн Засаг
Khaliunblr27@gmail.com
2021-05-10 10:44:43

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Монгол Улсын Засгийн газраас баталсан “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-г  хэрэгжүүлэхэд ХААН Банк хамтран ажиллаж, “Хөдөө аж ахуйг дэмжих зээл” буюу ноолуур бэлтгэл, хаврын тариалалт, малчдыг дэмжих зээлийн хүсэлтийг орон даяар байрлах салбар нэгжээрээ дамжуулан хүлээн авч байна.

Засгийн газраас тус зээлд нийт 500 тэрбум төгрөг төсөвлөснөөс хаврын тариалалтад 100 тэрбум, ноолуур бэлтгэлд 200 тэрбум, малчдыг дэмжихэд 200 тэрбум төгрөгийг зарцуулахаар төлөвлөж буй бөгөөд арилжааны банкуудын эх үүсвэрт тулгуурлан жилийн 3 хувийн хүүтэй олгох юм.

Хөдөө аж ахуйг дэмжих хөнгөлөлттэй зээлийг хөдөө аж ахуй эрхлэгч аж ахуйн нэгжүүд болон иргэдэд зориулан ажлын байраа хадгалах, бизнесийн үйл ажиллагаагаа тогтвортой явуулахад шаардлагатай эргэлтийн хөрөнгийг санхүүжүүлэх зорилгоор олгох юм.

НООЛУУР БЭЛТГЭЛИЙН ЗЭЭЛ

Бизнесийн үйл ажиллагаагааг тогтвортой явуулахад шаардлагатай, ноолуур самнах болон түүнээс дээш дамжлага бүхий аж ахуйн нэгжид түүхий ноолуур худалдан авахад зориулан шинээр зээл олгох, уг зориулалтаар авсан зээлийг дахин санхүүжүүлэхэд зориулна.

Зээл олгох хугацаа: 2021 оны 6-р сарын 30-ны өдрийг дуустал

Зээлийн хугацаа: 12 хүртэл сар (Үндсэн төлбөрөөс чөлөөлөх хугацаа 6 хүртэл сар)

Зээлийн хэмжээ: Нийт худалдан авах түүхий ноолуурын үнийн дүнтэй тэнцүү хэмжээний төгрөг байна.

Зээл хүсэгчид тавигдах шаардлага:

  • Монгол Улсын нутаг дэвсгэрт бизнесийн үйл ажиллагаа эрхэлдэг Монгол Улсын иргэн байх;
  • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны зээл авах боломжтой жагсаалтад орсон байх;
  • Ноолуур самнах болон түүнээс дээш шат дамжлага бүхий аж ахуйн нэгж байх;
  • Нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлсэн, эсвэл нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдсөн байх;
  • Зээлийн зарцуулалт буюу түүхий ноолуур худалдан авахдаа төлбөрийг бэлэн бусаар шилжүүлэх эсвэл санхүүгийн баримтаар баталгаажуулсан байх;
  • Зээлийг зориулалт бусаар буюу түүхий ноолуур худалдан авахаас бусад зориулалтаар ашигласан нь тогтоогдсон тохиолдолд зээлдэгч зээл, хүүгийн хөнгөлөлтийг буцаан төлөхийг зөвшөөрсөн байх;
  • Банкны шалгуур болох санхүүгийн харьцаануудыг хангасан байх;
  • Банкнаас тавьсан барьцаа хөрөнгийн шаардлагыг хангасан байх;
  • Бусад шаардлага;

ХАВРЫН ТАРИАЛАЛТЫН ЗЭЭЛ

Газар тариалангийн бизнесийн үйл ажиллагаагаа тогтвортой явуулахад шаардлагатай эргэлтийн хөрөнгийг бүрдүүлэх, банкнаас ижил зориулалтаар авсан зээлийг дахин санхүүжүүлэхэд зориулан иргэн, аж ахуйн нэгжид олгох зээл юм.

Зээл олгох хугацаа: 2021 оны 10-р сарын 31-ний өдрийг дуустал

Зээлийн хугацаа: 12 хүртэл сар (Үндсэн төлбөрөөс чөлөөлөх хугацаа 6 хүртэл сар)

Зээлийн хэмжээг дараах байдлаар тогтооно. Үүнд:

  • Үр тариа, тос, тэжээлийн тариалан эрхлэгчдэд 1 га тутамд 400.0 мянган төгрөг;
  • Төмс хүнсний ногоо тариалагчдад 1 га тутамд 2.5 сая төгрөг;
  • Жимс жимсгэнэ тариалагчдад 1 га тутамд 3.5 сая төгрөг;
  • Зуны хүлэмжид тариалагчдад 1м2 тутамд 15.0 мянган төгрөг;
  • Өвлийн хүлэмжид тариалагчдад 1м2 тутамд 40.0 мянган төгрөг;

Зээл хүсэгчид тавигдах шаардлага:

  • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны зээл авах боломжтой жагсаалтанд орсон байх;
  • Нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлсэн, эсвэл нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдсөн байх;
  • Өөрийн эзэмшлийн болон түрээсийн газартай байх (Газрын гэрчилгээ болон түрээсийн гэрээтэй байх);
  • Үр тариа, тос, тэжээлийн тариалан эрхлэгчдэд 1 га талбайгаас дээш байх;
  • Төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнэ тариалах талбай 0.1 га талбайгаас дээш байх;
  • Өвөл, зуны хүлэмжийн аж ахуй эрхлэгч 30м2 талбайгаас дээш байх;
  • Зээлийг бэлэн бусаар зарцуулахыг зөвшөөрсөн байх;
  • Зээлийг зориулалт бусаар буюу газар тариалан эрхлэлтээс бусад зориулалтаар ашигласан нь тогтоогдсон тохиолдолд зээлдэгч зээл, хүүгийн хөнгөлөлтийг буцаан төлөхийг зөвшөөрсөн байх;
  • Бусад шаардлага;

МАЛЧДЫГ ДЭМЖИХ ЗЭЭЛ

Малчин, мал бүхий өрхөд хэрэглээний зээлээс бусад банкны ижил төрлийн (малчны) зээлийн бүтээгдэхүүний нөхцөлөөр олгох зээл юм.

Зээл олгох хугацаа: 2021 оны 12-р сарын 31-ний өдрийг дуустал олгоно.

Зээлийн хэмжээ: 50.0 сая төгрөг хүртэл

Зээлийн хугацаа: 36 сар хүртэл

Зээл хүсэгчид тавигдах шаардлага:

  • Үндэсний статистикийн хорооны жил бүрийн мал тооллогын “А” дансны мэдээллээр баталгаажсан байх;
  • Банкны салбар, тооцооны төв байрлах орон нутагт оршин суудаг, оршин суух бүртгэлтэй байх;
  • Мал аж ахуй эрхлэх зохих туршлага хуримтлуулсан байх;
  • Бэлэн мөнгөөр борлуулалт хийдэг түүхтэй эсвэл ирээдүйд бэлэн мөнгөөр борлуулалт хийж зээлийг буцаан төлөх бололцоотой байх;
  • Малаа заавал даатгуулсан байхыг шаардахгүй боловч малаа даатгуулсан малчдад зээл олгохыг чухалчилна;
  • Бусад шаардлага;

Анхаарах зүйлс:

  • Зээлдэгч зээл төлөлтийг 90-ээс дээш хоногоор хугацаа хэтрүүлсэн, зээлийг зориулалт бусаар ашигласан, зээлийн гэрээний хугацаа дуусгавар болсон үед зээлийн төлбөрийг бүрэн төлөөгүй тохиолдолд зээлийн хүүний хөнгөлөлтийг тус тус олгохгүй бөгөөд зээлийн хүү нь жилийн 19.8 /сарын 1.65%/ хувиар тооцогдоно.

Хөдөө аж ахуйн зээлтэй холбоотой илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл ЭНД дарна уу.

Холбоотой мэдээ