Хүнсчдийн холбооноос дархлаажуулалтад ажиллаж байгаа алба хаагчдад тусламж хүргэлээ

Орон нутагт | Өмнөговь
mishigsuren@montsame.mn
2021-05-07 18:53:14
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн Хүнсчдийн холбооноос Даланзадгад суманд дархлаажуулалтад ажиллаж байгаа алба хаагчдад хандив хүргэлээ.
Тус аймгийн хүнс үйлдвэрлэгчид хамтран нийгмийн хариуцлагынхаа хүрээнд Даланзадгадын Онцгой комисст 2.043.000 төгрөгийн үнэ бүхий хүнсний бүтээгдэхүүний дээжийг хүлээлгэн өгсөн юм. Уг хандивыг дархлаажуулалтын түр 9 цэгт ажиллаж буй 31 байгууллагын 136 алба хаагчдадаа сумын Онцгой комисс хүргэж өгчээ.
Энэ удаад "Өнөд өвлөх урлахуй" ХХК-ийн Даланбулаг хүнсний үйлдвэр, "Хатан хармаг" ХХК, "Гурван манх" ХХК-ийн Mirage усны үйлдвэр, "Төгөлдөр Ананд" ХХК-ийн Өмнөговь ногооны зоорь, "Задат" ХХК-ийн Бөмбүүлэй цех, "Ганган Арвай", "Ганган тайж", "Тост говь", "Сүүн дэгжих говь", "Тоонот нютаг" ХХК зэрэг аж ахуйн нэгжүүд иргэдийнхээ эрүүл энхийн манаанд зогсож буй төрийн болон эмнэлгийн алба хаагчдад тусламж өгсөн байна. Өмнөговь аймгийн Хүнсчдийн холбоонд хүнс үйлдвэрлэдэг 30 аж ахуй нэгж нэгдсэн байдаг.
Холбоотой мэдээ