Хөвсгөл аймагт коронавируст халдварын 5 тохиолдол нэмж бүртгэгдлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2021-05-06 12:59:55

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймагт сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 74 сорьцод PCR шинжилгээ хийхэд 5 хүнээс коронавирусний халдвар илэрч  нийт батлагдсан тохиолдлын тоо 74  боллоо.  

Эдгээр иргэдээс гурав нь өмнө батлагдсан Мөрөн сумын тохиолдлуудын ойрын хавьтал, Тариалан сумаас 1,  нэг нь шинээр илэрсэн ба тусгаарлалтад байсан иргэн юм. Аймгийн хэмжээнд 66 хүн эдгэрч гэрийн ажиглан тусгаарлалтад шилжсэн. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа 8 хүнээс 7 нь хөнгөн, 1 хүндэвтэр, хүнд, маш хүнд хүн байхгүй байна.

Голомттой бүс нутгаас ирсэн гэрийн ажиглан тусгаарлалтад 770 хүн байгаагаас 197 хүн нь Улаанбаатар хотоос ирсэн иргэд юм. Эрсдэл хаана ч байгаа тул иргэн бүр хариуцлагатай байж, аюулт өвчнөөс гэр бүлээ хамгаалаарай гэдгийг Эрүүл мэндийн газраас анхааруулж байна.


Холбоотой мэдээ