227 объектын 318912 мкв талбайд халдваргүйжүүлэлт хийжээ

Орон нутагт | Архангай
gereltod@montsame.mn
2021-05-06 12:37:15

Архангай /МОНЦАМЭ/. Эрдэнэбулган сумын хэмжээнд коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх, тархалтыг хязгаарлах чиглэлээр хийсэн халдваргүйжүүлэлтийн нэгдсэн дүн мэдээллийг аймгийн ЗӨСТ-өөс мэдээллээ. 

Эрдэнэбулган суманд 2021 оны 3 дугаар сарын 24-нөөс хойш өнөөдрийг хүртэл долоон багийн нутаг дэвсгэрт батлагдсан тохиолдлын маршрутад 60 гаруй албан газар, аж ахуйн нэгж, 26 орон сууц, 90 гаруй  гэр, байшин коронавирусний халдварт өртсөн байна.

"Ковид-19" цар тахлаас урьдчилан сэргийлэх, халдварын тархалтыг хязгаарлах зорилгоор бүх нийтийн цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлтийг 2021 оны 4 дүгээр сарын 23-25, 4 дүгээр сарын 29-нөөс 5 дугаар сарын 2-ны хооронд аймаг, сумын Онцгой комисс, Цагдаагийн газар, Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газар, Эрүүл мэндийн газар, Зоонозын өвчин судлалын төв, Мал эмнэлгийн газар, Хот тохижилт үйлчилгээний газар, Сууц өмчлөгчдийн холбоо зэрэг байгууллагууд хамтран зохион байгууллаа. Аймаг, сумын хэмжээнд байгуулсан ажлын баг объектуудын судалгаа, зураглал, маршрут хуваарийг гарган цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлт хийж дүнгээ гаргажээ.

1. Аймгийн Цагдаагийн газраас 19 пост, хяналтын цэгт 57 албан хаагч, 6 автомашин, Эрдэнэбулган сумын ЗДТГ-аас 17 цэгт 1 машин 40 хүн ажиллаж хөдөлгөөнийг бүрэн хаасан.

2. Албан байгууллага, өрх гэр, сууц өмчлөгчдийн холбоонд өгөх зөвлөмж, иргэдэд өгөх сэрэмжлүүлэг анхааруулга халдваргүйжүүлэлт хийх хуваарийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр түгээж, ОБГ-ын  машинаар гудамж хорооллоор зарлан мэдээлэв.

3. Аймгийн МХГ-аас дөрвөн улсын байцаагч, хоёр автомашинтай тусгай зөвшөөрөл бүхий "Дондог боржгон", "Мэргэн насан" ХХК-ийн албан байгууллага, хүнсний худалдаа, үйлчилгээний байгууллагуудад хийсэн урьдчилан сэргийлэх халдваргүйжүүлэлт, сумын хэмжээнд төлөвлөгдсөн 227 объектуудын хамралт, улсын бүртгэлд бүртгэгдсэн Жавелион ДП-2Т бодисыг зааврын дагуу найруулж ашиглаж байгаа байдал шаардлага хангасан хувийн хамгаалах хувцас хэрэгслээр хангасан эсэхэд хяналт шалгалт хийхэд зөрчил илрээгүй.

4. Хот тохижилт, үйлчилгээний газрын 14 үйлчлэгч, жолооч, ачигч хогийг цэвэрлэж,  2 хогийн машинаар 144 тн хог ачиж, устган чийгтэй цэвэрлэгээ хийсэн.

5. Зоонозын өвчин судлалын төв, Мал эмнэлгийн газрын халдваргүйжүүлэлтийн 4 баг хамтран ДҮК машин, ТН-150 манацаржуулагч, шүршигч автомакс зэрэг багаж хэрэгсэл, 6 машин, 19 албан хаагчтайгаар ажиллалаа.

6. Эрдэнэбулган сумын хэмжээнд нийтийн эзэмшлийн асфальтан зам, явган болон дугуйн зам, зогсоол бүхий 93 объектын 153864 метр квадрат талбай, 40 төмөр хогийн савны 1000 метр квадрат, цэцэрлэгт хүрээлэн тоглоомын талбайн 32 объектын 140472 метр квадрат, 62 орон сууцны 23576 метр квадрат нийт 227 объектын 318912 метр квадрат талбайд халдваргүйжүүлэлт хийжээ.

7. Албан байгууллага, аж ахуйн нэгжүүд гадаад дотоод орчны цэвэрлэгээг хийж, "Дондог боржгон", "Мэргэн насан" ХХК нь 128 албан байгууллага, аж ахуйн нэгжийн 30860 метр квадрат талбайд халдваргүйжүүлэлт хийсэн байна.

8. Нийт (COVID-19)-ын халдварын тахалтыг хязгаарлах халдваргүйжүүлэлтэд 355 объектын 349772 метр квадрат талбайг хамруулжээ.


Холбоотой мэдээ