Израилд насанд хүрсэн хүн амын 75 орчим хувь нь вакцинд бүрэн хамрагджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Jargal.d@montsame.mn
2021-05-03 10:00:01

ТЕЛЬ-АВИВ. /Ukrinform/. Израилд насанд хүрсэн хүн амын /16-гаас дээш насны/ 75 орчим хувь нь коронавирусний вакцины хоёр тунг хоёуланг нь хийлгэжээ.


Тэд Израилын нийт хүн амын 55 орчим хувийг эзэлж байна. Вакцины эхний тунг Израилын нийт иргэдийн 58 орчим хувь нь хийлгэсэн бөгөөд насанд хүрсэн хүн амын 79 гаруй хувийг эзэлж байгаа юм.


Тус улсын эрх баригчид одоо насанд хүрээгүй иргэдээ вакцинжуулах асуудлыг хэлэлцэж байна.


Хүн амд ногдох вакцинжуулалтын үзүүлэлтээр Израил дэлхийн улс орнуудын дунд тэргүүлж байгугаа юм. Тавдугаар сарын 2-ны байдлаар тус улсад халдвар авсан нийт хүний тоо 838 535 хүрсэн бөгөөд сүүлийн 24 цагийн хугацаанд 54 шинэ тохиолдол бүртгэгджээ. Цар тахал дэгдсэнээс хойш 6 365 хүн нас барсан байна.


Холбоотой мэдээ