Өнөөдрөөс морьт эргүүл ажиллаж эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2021-05-04 16:56:26

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Дархан сумын хэмжээнд өнөөдрөөс эхлэн Цагдаагийн алба хаагчид морьтой эргүүл хийж эхэллээ. Хөл хорио тогтоосон энэ өдрүүдэд явганаар явах боломжгүй гэр хорооллын багуудад эргүүл хийх аж. Уг морьт эргүүлтэй болоход аймгийн ИТХ-ын дарга бөгөөд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга С.Насанбат Цагдаагийн газарт дэмжлэг үзүүлж 16 сая төгрөгийн санхүүжилт шийджээ. Тус мөнгөн хөрөнгөөр 6 морь, 10 эмээл, 10 хазаар авсан аж.

Ингэснээр зөвхөн цар тахлын үед бус тээврийн хэрэгсэл болон явганаар явах боломжгүй гэр хорооллын гудамж талбайд гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, иргэдийн дуудлага мэдээлэлд цаг алдалгүй түргэн шуурхай  хүрч ажиллах боломжтой боллоо.


Холбоотой мэдээ