Дэрэн суманд хариу арга хэмжээний баг ажиллана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2021-04-29 00:00:47
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/ Дөрөвдүгээр сарын 28-ны байдлаар Дундговь аймагт коронавирусний нэг тохиолдол бүртгэгдэж, батлагдсан тохиолдол 54 боллоо.
Энэ сарын 8-нд Эрдэнэдалай суманд коронавирусний анхны тохиолдол бүртгэгдсэнээс хойш тус суманд 39, Өлзийт суманд 14 тохиолдол бүртгэгдсэн байсан бол өнөөдөр Дэрэн суманд халдварын нэг тохиолдол бүртгэгдлээ.
Ийнхүү Дундговь аймгийн гурав дахь суманд халдвар гарч, аймгийн ЭМГ-аас халдварын анхны тохиолдол бүртгэгдсэн Дэрэн суманд ЭМГ-ын эмнэлгийн тусламжийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Д.Нямтогтохоор ахлуулсан Зоонозын өвчин судлалын төвийн ариутгагч Б.Жавзандулам, жолооч Ч.Отгонсүрэн нарын бүрэлдэхүүнтэй шуурхай хариу арга хэмжээний баг томилогдон ажиллахаар явлаа.
Харин Эрдэнэдалай сумын хувьд халдварын голомт хумигдаж, тус суманд ажилласан аймгийн ЭМГ-ын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга Б.Саруулцэцэгээр ахлуулсан хариу арга хэмжээний баг өнөөдөр аймгийн төвд ирж, тусгаарлалтад оржээ.
Өлзийт сумын хувьд батлагдсан 14 тохиолдлыг сумын эмнэлэгт хэвтүүлэн эмчилж байгаа ба сүүлийн 24 цагт халдварын тохиолдол нэмэгдээгүй байна. 

Холбоотой мэдээ