Төл бойжилт 98,3 хувьтай

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2021-04-28 19:09:11

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймагт мал төллөлт 63 хувьтай үргэлжилж байна. Харин нийт гарсан төлийн 98,3 хувь нь бойжиж байна гэж аймгийн ХХААГ-аас мэдээллээ.

Тус аймагт 1,7 сая хээлтэгч мал төллөнө. Төллөх бог малын 68,4 хувь буюу 1,01 сая, бод малын 30 хувь буюу 65,2 мянган толгой мал төллөжээ. Малын тарга тэвээрэг сайн, онд сайн орсон учир аймгийн хэмжээнд төлийн хорогдол харьцангуй бага байгааг онцолж байлаа.

 

Холбоотой мэдээ