Хориглосон хугацаанд согтууруулах ундаа худалдсан 3 зөрчлийг илрүүлэн шалгаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2021-04-26 17:52:00

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Цагдаагийн газар гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн нөхцөлд тогтоосон дэглэмийг зөрчсөн үйлдлийг илрүүлэн шалгаж байна.

Аймгийн Засаг даргын шийдвэрээр аймгийн хэмжээнд архи, согтууруулах ундаа худалдан борлуулах, түүгээр үйлчлэхийг түр хугацаагаар хориглосон. Архи, согтууруулах ундаа худалдан борлуулдаг, түүгээр үйлчилдэг 163 аж ахуйн нэгжийн 61,6 мянган шил архи, 42,6 мянган сав шар айраг, 3,1 мянган сав дарсыг тоолж лацдан хяналт тавин ажиллаж байна. Энэ хугацаанд согтууруулах ундаа худалдан борлуулсан 3 зөрчлийг илрүүлэн шалгаж байна гэж аймгийн Цагдаагийн газраас мэдээллээ.

Хишиг-Өндөр сумын цагдаагийн хэсэг гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын дэглэм зөрчсөн гурван хэрэг илрүүлэн шалгаж, шүүхээр шийдвэрлүүлжээ. Сумын дундын эрүүгийн анхан шатны шүүх таван холбогдогчтой зөрчлийн хэргийг хянан шийдвэрлэж, иргэн Г-г найм хоног баривчлах, иргэн Б, О, Б, А нарыг тус бүр 500,0 мянган төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна. 

Холбоотой мэдээ