Чойбалсан хотод хатуу хөл хорио үргэлжилж байна

Орон нутагт | Дорнод
167@montsame.mn
2021-04-21 18:53:28

Дорнод /МОНЦАМЭ/. Чойбалсан хотод хатуу хөл хорио үргэлжилж байна. Өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд нийт 20 тохиолдол батлагдаад байгаа юм. Цаашид хөл хорионы дэглэмээ ягштал баримталж, 28 хоногийн хугацаанд халдвар илрэхгүй байх нөхцөл боломжийг бүрдүүлж чадвал ногоон бүс болно. Тиймээс эцэг эхчүүд үр хүүхэд, ах дүү, хамаатан саднууддаа анхаарал тавьж, албан байгууллагын дарга удирдлага ажилтан алба хаагчдадаа хөл хорионы дэглэмийг сайтар баримтлахыг сануулж, зөвлөх хэрэгтэй гэдгийг Онцгой комиссын дарга уриаллаа. 

Холбоотой мэдээ