Вакцины эхний тунд хамрагдсан 40 иргэн халдвар авчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2021-04-21 15:19:38
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/.  Орхон аймагт вакцины эхний тунд хамрагдсан 40 иргэн халдвар аваад байгаа бөгөөд 3 хүнд уушгины хатгалгаа, үрэвслийн нэвчдэс бага хэмжээтэй илэрсэн гэж аймгийн ЭМГ-ын дарга Д.Сүхээ мэдээллээ.

Сүүлийн 24 цагт БОЭТ-өөс 11 хүн гэрийн ажиглалтад шилжсэн байна. Ингэснээр халдвар авч эмчлүүлсэн 198 иргэн эдгэрч гэрийн ажиглалтад шилжжээ. Халдвар авсан нийт иргэдийн 25 хувийг хүүхдүүд эзэлж байна. Мөн 31-40 насны иргэдийн дунд халдвар өндөр тархаж байгааг анхаарууллаа.  

 

Холбоотой мэдээ