Катеринг үйлчилгээний стандартын мэдлэг олгох сургалт зохион байгуулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Стандарт, хэмжил зүйн газар /СХЗГ/-аас энэ сарын 26-нд MNS 6885 : 2020 катеринг үйлчилгээнд тавих шаардлага стандартын мэдлэг олгох сургалт зохион байгуулна.
СХЗГ-ын Бүтээгдэхүүн
тогтолцоо баталгаажуулалтын газраас тус сургалтад хамрагдах хүсэлтэй албан
байгууллага, хувь хүмүүст нээлттэй суралцуулах боломжийг олгох юм байна.
Ташрамд дуулгахад, Катеринг бол хоол үйлдвэрлэн хэрэглэгч, үйлчлүүлэгчийн байгаа газарт хүргэх үйлчилгээ юм. Энэ үйлчилгээ нь хэрэглэгчийн хэрэгцээ шаардлагын ялгаатай байдлаас хамааран хэд хэдэн төрөлд хуваагддаг. Тухайлбал, төв суурин газраас алслагдмал бүсүүдэд үйл ажиллагаа явуулж буй эрчим хүч, зам, барилга, геологийн хайгуул, уул уурхайн компаниудад тохилог орчин бүрдүүлсэн хээрийн болон суурин кемпүүдийг байгуулах, нийтийн хоол, угаалга цэвэрлэгээ, кэмп менежмент, катерингийн үйлчилгээг цогцоор нь үзүүлдэг байна.