Худалдаа үйлчилгээ, түгээлтийн 84 ажилтныг шинжилгээнд хамруулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2021-04-21 00:12:26
Хэнтий /МОНЦАМЭ/ Хэрлэн сумын батлагдсан тохиолдлын ойрын хавьтал буюу гэр бүлийн гишүүнээс хоёр тохиолдол илэрч, аймгийн хэмжээнд батлагдсан тохиолдол 52 боллоо.
Хэрлэн сумын гэрийн тусгаарлалтад байгаа 331 иргэнд эрүүл мэндийн байгууллага, аймгийн Цагдаагийн газар хяналт тавин ажиллаж байна. Бор-Өндөр суманд гэрийн ажиглалтад 188, Хэрлэнбаян-Улаан тосгонд гэрийн ажиглалтад 8, гэрийн тусгаарлалтад 153, тусгаарлах байранд 3 иргэнд хяналт тавин ажиллаж байна.
Чингис хотод худалдаа үйлчилгээ болон түгээлтийн чиглэлээр нийт 84 ажилтан албан хаагч шинжилгээнд хамрагдсан. Үүнээс эмийн сангийн 7, дэлгүүр, хүнсний үйлдвэрлэлийн 77 ажилтнаас түргэвчилсэн шинжилгээ авчээ. Өчигдөр батлагдсан 4 иргэнийг Халдвартын эмнэлэгт шилжүүлж, ойрын хавьтал 38, дам хавьтал 37 иргэний асуумж судалгааг авч маршрутыг тогтоосон байна. Тандалтын багаас Хэрлэн суманд 4 дүгээр сарын 10-ны өдөр батлагдсан иргэн "Х”, 4 дүгээр сарын 13-ны өдөр батлагдсан иргэн “Х” нарын ойрын хавьтал 201, дам хавьтал 299 иргэнийг тогтоогоод байна.
ЗӨСТ голомтын халдваргүйтгэлд 5 объектын 250 мкв, урьдчилан сэргийлэх халдваргүйтгэлд 1 обектын 270 мкв талбайг ариутгасан аж. Батлагдсан тохиолдлын маршрутын ариутгалд 6 аж ахуй нэгж, 1 албан байгууллагын 1450 мкв талбайд эцсийн халдваргүйжүүлэлт хийснийг Шуурхай штабын Ажиллагааны зохицуулалтын багаас мэдээллээ.
Өнөөдрийн шуурхай штабын хурлаар аймгийн Засаг дарга нийтийн зам талбайгаар зорчих хөдөлгөөн, нисдэг камерын хяналт, гэрийн тусгаарлалтад орсон иргэд, гэр хорооллын хөдөлгөөнд хяналт шалгалтаа сайжруулахыг холбогдох албан тушаалтнуудад анхаарууллаа.
Ард иргэдийг халдвар хамгааллын дэглэмээ сахин, гэрээсээ гарахгүй байхыг Шуурхай штабаас анхааруулж байна.
Холбоотой мэдээ