Банкны салбарын жендерийн талаарх статистикийг танилцуулав

Монголын мэдээ | Эдийн Засаг
oyundelger@montsame.gov.mn
2021-04-20 15:25:34

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнгөрсөн оны эцсийн байдлаар манай улсын иргэд нийт 5,5 сая харилцах дансанд 1.561.1 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй байв.


Эдгээр дансны 44,6 хувийг эмэгтэйчүүд эзэмшиж байгааг Монголбанк мэдээлжээ. Иргэдийн харилцах дансны 43,9 хувь буюу 476.2 тэрбум төгрөг орон нутагт байршиж байгаагийн 44,3 хувийг, нийслэлийн иргэдийн харилцах дансны үлдэгдэл 1.084.9 тэрбум төгрөгийн  44,8 хувь нь эмэгтэйчүүдийн дансанд байршжээ.


Өнгөрсөн оны эцсийн байдлаар Монгол Улсад 12 банк нийт 15 935 ажилтан, 1 398 салбар нэгжтэйгээр үйл ажиллагаа явуулж байна. Үүнд банкны 264 салбар, тооцооны 1037 төв болон 97 бусад нэгж багтжээ. Нийт салбар нэгжийн 70 хувь нь орон нутагт байршиж, тэнд 5 844 хүн ажиллаж байгаагийн 70,5 хувь нь эмэгтэйчүүд.


Нийслэлд банкуудын 419 салбар нэгж байршиж байгаагаас 161 салбар, 192 тооцооны төв болон 66 бусад нэгж үйл ажиллагаа явуулж байна. Банкны салбарт ажиллагсдын 63,3 хувь буюу 10 091 хүн нийслэл дэх салбар, нэгжид ажилладаг бөгөөд тэдний 64,7 хувь нь мөн л эмэгтэйчүүд аж.


 

Холбоотой мэдээ