Булган аймгийн аж үйлдвэрийн газруудын үйлдвэрлэлт нэмэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2021-04-20 12:30:57

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн аж үйлдвэрийн газруудын бүтээгдэхүүн үйлдвэрлэлт, борлуулалт энэ оны эхний улиралд өмнөх оны мөн үеийнхээс өслөө гэж аймгийн Статистикийн хэлтэс мэдээллээ.

Тус аймгийн аж үйлдвэрийн газрууд энэ оны эхний улиралд 2,1 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, 2,5 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүний борлуулалт хийсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад үйлдвэрлэлт 26.3, борлуулалт 2.8 хувиар өссөн байна.

Дулааны эрчим хүч, үхрийн шинэ, сэврээсэн мах, гурил, арвайн гурил, бог будаа, нарийн боовны үйлдвэрлэл нэмэгджээ. Тухайлбал үхрийн мах 19,0, буудайн II зэргийн гурил 5,0, арвайн гурил 15,3 мянган тонныг үйлдвэрлэсэн нь өмнөх жилийн мөн үеийнхээс бараг 2-3 дахин их байна.

Холбоотой мэдээ