ОХУ эдийн засгийг хямралыг даван гарч чадсан гэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
dorjkhand@montsame.mn
2016-06-17 10:30:59

САНКТ-ПЕТЕРБУРГ. /TASS/. Оросын эдийн засаг хямралыг даван туулсан бөгөөд өсөлтийн замд орох нөхцөл бүрдээд байна гэж “Оросын шууд хөрөнгө оруулалтын сан”-гийн олон улсын шинжээчдийн зөвлөлийн гишүүд болон олон улсын хөрөнгө оруулалтын нийгэмлэгийн төлөөлөгчидтэй тус улсын Ерөнхийлөгч Владимир Путин уулзахдаа хэллээ.

Тэрбээр хэлэхдээ “Бид хямралыг бараг даван туулж чадлаа. Эдийн засгийн өсөлтийн замд орох үндсэн нөхцөл бүрдээд байна” гэв.

Түүнээс гадна, валютын уян хатан ханш тогтоосноор өрсөлдөөний давуу тал бий болсон гэж Ерөнхийлөгч Путин хэлсэн юм.

Төв банкны үйл ажиллагааны үр дүнд ОХУ гадаад валютын нөөцөө өндөр хэмжээнд барьж чадаж байгааг тэрбээр мөн онцлон тэмдэглэв.

Засгийн газар төрийн өмчийн компаниудын хувьцааг худалдах замаар “Оросын шууд хөрөнгө оруулалтын сан”-гийн хөрөнгийг нэмэгдүүлнэ гэж Путин хэллээ.

Тус сан байгуулагдсанаасаа хойш 768 тэрбум орчим рубль буюу 11.7 тэрбум долларын хөрөнгө татжээ.

Г.Доржханд

 

 

Холбоотой мэдээ