Б.Болор: Засгийн газар цалин тэтгэврийг цаашид хэвийн олгоно
МОНГОЛЫН МЭДЭЭЗасгийн газрын ээлжит бус хуралдаан өнөөдөр болж “Сайн хувьцаа” хөтөлбөрийн журмыг хэлэлцэж, тогтоолд зарим өөрчлөлт оруулахаар шийдвэрлэлээ.
Хуралдааны дараа Сангийн сайд Б.Болор мэдээлэл хийв.Тэрбээр "Хэвлэл мэдээллийн зарим хэрэгслээр “Сайн хувьцаа” хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд улсын төсөвт дарамт учруулж, хууль зөрчиж байна гэсэн мэдээлэл цацагдсан байна. Ийм зүйл байхгүй.
Мөн ирэх сараас цалин тэтгэврийн асуудал хүндэрнэ, урсгал зардлаа санхүүжүүлж чадахгүй гэсэн мэдээллүүд үндэслэлгүй болохыг мэдэгдэж байна. Цалин тэтгэвэр, урсгал зардлууд хуваарийн дагуу хийгдэж байгаа, цаашид ч асуудал гарахгүй" гэлээ.