Өндөрхангайд батлагдсан тохиолдлын ойрын хавьтлуудын шинжилгээ сөрөг гарлаа

Орон нутагт | Увс
batkhuu@montsame.mn
2021-04-15 16:13:44

Увс /МОНЦАМЭ/. Өндөрхангай сумын батлагдсан тохиолдлын ойрын хавьтлуудад PCR шинжилгээ хийж дууссан байна. Тодруулбал, Өндөрхангай сумын 20, Баруунтурууны 18, Улаангомын 1, Цагаанхайрханы 3, Зүүнхангай сумын 3, нийтдээ 45 хүний PCR шинжилгээний хариу бүгд сөрөг гарчээ.

Өндөрхангай суманд буяны ажилд оролцохоор Улаанбаатар хотоос ирсэн иргэний PCR шинжилгээний хариу энэ сарын 14-ний өдөр эерэг гарсан. Иймээс буяны ажилд оролцсон Өндөрхангай, Баруунтуруун, Цагаанхайрхан, Зүүнхангай, Улаангом сумын иргэдийг PCR шинжилгээнд хамруулснаас гадна энэ сарын 14-ний өдрөөс эхлэн дээрх сумдад 72 цагийн тэг зогсолтыг хийгээд байна.

Холбоотой мэдээ