Нэг иргэний биеийн байдал хүндэвтэр байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2021-04-14 19:52:41

Дорнод /МОНЦАМЭ/. Сүүлийн 24 цагийн хугацаанд Дорнод аймгийн хэмжээнд шинэ тохиолдол бүртгэгдээгүй, нэг иргэний биеийн байдал хүндэвтэр байна.

Гурван иргэний биеийн байдал хөнгөн, түүнээс нэг иргэнийг өөрийнх нь хүсэлтээр ХӨСҮТ-д эмчлүүлэхээр хүргэсэн гэв. Халдвараар өвчилсөн иргэдэд мэргэжлийн сэтгэл зүйч зөвлөгөө өгөхөөс гадна ойрын хавьтлын 81, дам хавьтлын 305 иргэн эмнэлэг, тусгаарлах байр, гэртээ тусгаарлалтад байна гэж мэдээллээ.  

Түүнчлэн Хөлөнбуйр суманд батлагдсан тохиолдлын ойрын хавьтлын 30 иргэнийг тусгаарлаад байгаа аж. Тэднээс авсан эхний шинжилгээний хариу сөрөг гарсан ч тайвширч болохгүй, халдвар нууц үедээ байх магадлалтай гэдгийг Тархвар судлаач эмч хэллээ. Тиймээс гурав, зургаа, 14 дэх хоногийн шинжилгээнээс эцсийн хариуг харна гэсэн юм. 

Холбоотой мэдээ