Хүнс тээврийг түр журмын дагуу явуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2021-04-14 17:01:58
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн хэмжээнд хүнс тээврийг түр журмын дагуу явуулж байна гэж аймгийн ХХААГ-аас мэдээллээ.
Улаанбаатараас Даланзадгад руу хүнс тээвэрлэлт хийх гэж байгаа бол 24 цагийн өмнө Өмнөговь аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, Шуурхай штабт хандаж хүсэлтээ өгсөн байх шаардлагатай аж. Хүсэлтийг hhaag.159@gmail.com хаягаар болон 88089651 дугаар утсанд хүлээн авна. Хүсэлтүүдийг нэгтгэж өдөрт нэг удаа Нийслэлийн Онцгой комисс руу илгээж байгаа юм байна. Зөвшөөрөл авсан жолооч, тээврийн хэрэгсэл халдвар хамгааллын дэглэмийг сайтар сахиж, хүнс тээвэр хийхийг анхаарууллаа. Мөн аймагт буюу дэлгүүр худалдааны төвд ачаа барааг буулгахдаа ажилчидтай хавьтал үүсгэхгүй байхад онцгой анхаарах хэрэгтэй ажээ.
Даланзадгадаас бусад сум руу хүнс тээвэр хийх гэж байгаа бол сумын Хүнс, жижиг дунд үйлдвэр, хоршооны асуудал хариуцсан мэргэжилтэнд хандана. Мөн Өмнөговь аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас QR код олгож байгаа юм байна.
Холбоотой мэдээ