“Цагдаа” сэдэвт шүлэг, гар зургийн уралдаан зарлалаа

Орон нутагт | Ховд
lkhagwa@montsame.gov.mn
2021-04-14 10:50:45

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймаг дахь Цагдаагийн газраас “Цагдаа” сэдэвт шүлэг, гар зургийн уралдаан зарлаж, хүүхэд, залуучуудыг идэвхтэй оролцохыг уриаллаа.

Тус уралдааны зорилго нь цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг сурталчлах, коронавирусний халдварын тархалтын үед оюутан, сурагчдын чөлөөт цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх, авьяас, чадварыг нээн ирүүлэхэд чиглэж буй. 

Уралдаанд Ховд аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төв, их дээд болон ерөнхий боловсролын сургуулийн оюутан, сурагчид оролцох боломжтой. 

Оролцогчдын бүтээлийг 2021 оны дөрөвдүгээр сарын 13-27-ны өдөр хүртэлх хугацаанд авч байгаа юм. Иймээс оюутан сурагчид Ховд аймаг дахь Цагдаагийн газрын 211 тоот өрөө болон khovd8police@gmail.com цахим хаягаар бүтээлээ ирүүлж, идэвхтэй оролцохыг уриалав. Мөн хөдөөгийн сумаас оролцогчид тухайн сумын цагдаагийн хэлтэс, цагдаа нараар дамжуулан бүтээлээ илгээх боломж бий.  

Улмаар тус уралдаанд ирүүлсэн бүтээлээс шилдэг гурван бүтээлийг шалгаруулж, энэ сарын 30-ны өдөр шагнаж урамшуулахаар төлөвлөжээ.

“Цагдаа” сэдэвт шүлэг, гар зургийн уралдааны үйл ажиллагаатай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг 89707474 дугаарын утсаар лавлах боломжтой . 

Холбоотой мэдээ