Халдвартын тасагт эмчлүүлж байсан нэг иргэн эдгэрч эмнэлгээс гарчээ

Орон нутагт | Завхан
emunkherdene@gmail.com
2021-04-13 20:06:36

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймагт түргэвчилсэн шинжилгээгээр эерэг хариутай гарсан гурван иргэний биеийн байдал хэвийн байна гэж аймгийн Шуурхай штабаас мэдээлэв.

-“Одоогоор дээрх иргэд аймгийн Халдвартын эмнэлэгт тусгаарлагдсан. Нэг иргэн нь саяхан Улаанбаатар хотод хагалгаанд ороод ирсэн өндөр настай хүн байгаа.  

Өнөөдөр өглөө Халдвартын тасагт хэвтэн эмчлүүлж байсан хоёр иргэний нэг нь эдгэрч эмнэлгээс гарлаа. Түргэвчилсэн шинжилгээний хариу нь эерэг гарсан иргэдийн болон халдварын голомтод ажиллаад, халдвар авсан нь тогтоогдон эмчлүүлж байгаа төрийн албан хаагчийн ойрын хавьтлын нийт 55 иргэний PCR шинжилгээний хариу маргааш гарна. Аймгийн Эрүүл мэндийн газар дээр байрлаж буй тандалт судалгааны баг дээрх иргэдийн маршрут, ойрын болон дам хавьтлуудыг тогтоох ажлыг хийж байна" гэв.

Ташрамд тандалт судалгааны багт аймгийн Цагдаа, Онцгой байдал, Эрүүл мэндийн газар, Тагнуулын газар, Гэр бүл, Хүүхэд залуучуудын хөгжлийн газрын алба хаагчид хамтран ажиллаж байгаа аж. 

Холбоотой мэдээ