БНАСАУ-ын ард түмний хайртай удирдагч

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
batbold.sh@montsame.gov.mn
2021-04-13 16:49:10
@ShoovdorBatbold

-БНАСАУ-ын мөнхийн Ерөнхийлөгч нөхөр Ким Ир Сений мэндэлсний 109 жилийн ой буюу Нарны баярыг тохиолдуулав-


2021 оны 4-р сарын 15-нд Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсын мөнхийн Ерөнхийлөгч Ким Ир Сений мэндэлсний 109 жилийн ойн тэмдэглэлт өдөр юм.  Цаг хугацаа өнгөрөх тусам Солонгосын ард түмэн түүний агуу түүхэн амьдралыг халуун дотноор дурсаж байна.


Ерөнхийлөгч Ким Ир Сен нь бүх амьдралаа ард түмний эрх чөлөө, аз жаргалын төлөөх ариун үйлсэд зориулсан Солонгос ард түмний агуу удирдагч, нинжин сэтгэлтэй эцэг шиг хүн байв.


Олон түмэн хувьсгал, бүтээн байгуулалтын эзэн бөгөөд ард түмэн хувьсгал, бүтээн байгуулалтыг өдөөх хүч чадалтай гэсэн Жүчегийн санаа бодлыг бүтээн бичсэн тэрбээр хувьсгал, бүтээн байгуулалтыг өөрийн тугийн дор ялалтад хүргэсэн юм.


Тэрбээр “Ард түмэн бол миний Бурхан” хэмээн үгсийг насан туршийн уриа болгон хайрлаж, төрийн бүх асуудлыг ажилчид, тариаланчид болон бүх давхаргын хүмүүстэй үргэлж хамт хэлэлцэж, тэдэнтэй өвдөг сөгдөн сууж, жинхэнэ хувьсгалчдад сургадаг байв. Түүнчлэн тэрбээр тэдэнтэй сайн муу, муу муухай бүхнийг хуваалцаж, амьдралын нөхцөл байдалтай холбоотой жижиг асуудал бүрийг шийддэг байсан юм.


Үйлдвэр, фермерийн аж ахуй, тэр ч байтугай алслагдсан  арлууд гэх мэт улс орны өнцөг булан бүрт нинжин сэтгэлтэй удирдагчийн ул мөр үлдсэн байдаг бөгөөд БНАСАУ-ын ард түмэн өнөөг хүртэл нөхөр Ким Ир Сенийг мөнхийн их жолоодогчоор үздэг юм.



































Монгол Улсад суугаа БНАСАУ-ын ЭСЯ-наас бэлтгэв


Холбоотой мэдээ