116 аж ахуйн нэгжийн хэмжих хэрэгслийг баталгаажуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
emunkherdene@gmail.com
2021-04-12 17:46:14

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймгийн Стандартчилал хэмжил зүйн хэлтсээс 60 иргэн 116 аж ахуйн нэгжийн 210 ширхэг хэмжих хэрэгслийг баталгаажуулжээ.

-“Тохирлын үнэлгээний баталгаажуулалтыг 12 иргэн, 10 аж ахуйн нэгжийн ресторан, баар, кафе, хүнсний дэлгүүр, мухлаг, үсчин, дэн буудалд хийж, тохирлын гэрчилгээ олгоод байна. Мөн хоёр иргэн, нэг аж ахуйн нэгжийн таван төрлийн 13 бүтээгдэхүүнийг баталгаажуулсан байна. Түүнчлэн цар тахлын хөл хорионы үеэр өөрийн байгууллагын нүүр хуудсаар дамжуулан 29 мэдээллийг иргэдэд хүргэсэн байна. Дотоодын сургалтыг 9 удаа цахимаар болон танхимаар явуулаад байна. Хэмжил зүйн лабораториор 30 гаруй иргэн үйлчлүүлсэн. Цар тахлын үед иргэдэд ариутгал халдваргүйтгэлийг чанд сахиж үйлчилгээг ихэвчлэн цахимаар үзүүлж байна” гэж  Стандартчилал хэмжил зүйн хэлтсээс мэдээлэв. 

Холбоотой мэдээ