Тахиа, могой жилтнээ эерэг сайн хэмээжээ

Лавлагаа
dusem11@yahoo.com
2021-04-11 07:09:24

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр аргын тооллын 2021 оны дөрөвдүгээр сарын 11. Ням гараг. Билгийн тооллын XVII Жарны “Цөөвөр” хэмээх Цагаагчин төмөр үхэр жилийн Хаврын дунд цагаагчин туулай сарын 30. Адъяа гараг. Дэлгэрүүлэгч одтой, шарагчин үхэр өдөр.

 

Барилдлага: Үхэх


Шүтэн барилдлага: Өтлөх үхэхүй


Суудал: Уул

 

Өдрийн наран 6 цаг 11 минутад мандан, 19 цаг 36 минутад жаргана. Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан гөрөө хийх, мал адгуус муулах, угаал үйлдэх, мал арилжих, гэр бүрэхэд сайн. Улааны үйлд муу.

 

Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш  мөрөө гаргавал зохистой. Хүүхдийн сэвлэг үргээлгэх буюу үс засуулахад тохиромжгүй бөгөөд Эрлэг лугаа учирна хэмээжээ.

Холбоотой мэдээ