Ц.Намуунцэцэг олимпын эрхээ авлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2021-04-10 15:00:48

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Эмэгтэйчүүдийн 50 кг-д Ц.Намуунцэцэг 2 дугаар тойргийн барилдаандаа БНСУ-ын бөх Чёон Ми Раныг 11:0-ээр цэвэр ялсан бол 3 дугаар тойрогтоо Узбекистаны бөхийг дахин ялж олимпын эрхээ авч чадлаа.  


Монголын эмэгтэй баг тамирчдаас Казахстаны Алматы хотод болж буй "Токио-2020" олимпын наадмын эрх олгох тус тэмцээнээс эрхийн салхийг ОУХМ Цогт-Очирын Намуунцэцэг хагалж, бусаддаа ийнхүү урам зориг өглөө. Узбекистаны Даулетбик Якшимуратоваг илүүрхэн ялснаар сүүлийн барилдааны үр дүн хамааралгүй олимпын эрхээ авсан Ц.Намуунцэцэг сүүлийн тойргийн барилдаанаа дэлхийн хошой аварга Японы алдарт Юи Сүсакитай хийнэ. Энэ тэмцээнд ирсэн Монголын эмэгтэй бөхчүүд бүгд эрхээ өвөртлөх боломж байгаа аж. 




Холбоотой мэдээ